Алтан загас зарна.
Үнэ : 6000
Холбоо барих : mqnkhqq00@yahoo.com Утас 86928953
энэ 3 "gold fish" байгаа. Нийт 17ш
Unknown
Загасний товч танилцуулага
Загас нь усанд амьдардаг маш эртний үүсэл гаралтай сээр
нуруутан амьтан юм.Анх силурын галавын үед
үүсч девон галавын үед улам үржин хөгжиж бүх усанд ноёрхох болжээ. Загас
нь сээр нуруутан амьтан дотроос хамгийн олон зүйл багтаасан бүлэг юм. Загасны
амьдралын бүх процесс усанд явагддагтай холбогдон эд эрхтэнүүд нь усан
орчинд зохицолдсон нарын бүтэцтэй болсон
байна. Бүх бие нь арьс салс болон хайрсаар бүрхэгдсэн ба загалмайгаар
амьсгалдаг,хөдөлгөөнт эрүүтэй, усан дотор маш хурдан сэлэх биеийн бүтэц сэлүүрүүдтэй.
Загас байгаль дахь бодисийн эргэлтэнд чухал үүрэг ач холбогдолтой юм. Дэлхийн далай
тэнгэс, гол, мөрөн нууруудад
20.000-30.000 зүйлийн загас тархан амьдарч байна гэж үздэг.Амьтан
судлалын шинжлэх ухаанд загасны ангийг мөгөөрст ба яст загасны салбар анги гэж
2 хувааж үздэг бөгөөд бидний тэжээдэг аквариумын загаснууд яст загасны анги
төлөөлөгчид юм. Эр загасыг (Атуух) эм загасыг (Атуу) үр өндөгийг түрс (Төрц )түснээс гарсан авгалдайг (Жарамгай)
сэлж хоолоо олж иддэг болсоныг (Жараахай) гэнэ.
Unknown
Аквариумын арчилгаа
Аквариум нь өрөөнд орж ирсэн хүн бүрийн анхаарлыг татдаг.Тиймээс аквариумаа цэвэрхэн байлгаж
загасаа эрүүл байлгахын тулд арчилгаа тордлог хэрэгтэй.Аквариум цэвэрхэн байх
нь хамгийн түрүүнд хооллохоос
эхэлнэ.Аквариумаа арчилхад санах ёстой өдөр тутамын мөрдлөг.
Үүнд:
1.Загасаа бага хэмжээгээр 2 удаа хооллох
2.Загас хоолоо идсэний дараа хэр их үлдэж байгааг ажиглаж
түүндээ тулгуурлан хоолны хэмжээг багасгаж өгнө.
3.Фильтр,агааржуулагч зэрэг хэрэгсэлүүд хэвийн ажилаж
байгааг хянах
4.Илүүдэл хоол,үхсэн загас, бусад хогийг дор бүр нь цэвэрлэх
(эдгээр нь усыг
бохирдуулж загасыг өвчлүүлнэ)
Долоо хоног бүр ус цэвэрлэгч фльтрийн шүүлтүүрийг угааж
цэвэрлэх. Харин усаа солих бол фльтрийн шүүлтүүрийг цэврэлсэн өдрөөс 3-4
хоногийн дараа солино.Хамт солих нь аквариумын бактерын тэнцвэрийг
алдагдуулдагаас загас үхэх эрсдэлтэй.Ус
солихдоо хэсэгчилэн солих буюу аквариумтай усны 3\1 солино.Усаа солихдоо бохир
соруулагч хоолойгоор хайрганы бохирыг цэвэрлэх шаардагтай.
Unknown
Дух акар (Flowerhorn)
За өнөөдөр Flowerhorn загасны талаар мэдээлэл бэлдлээ.
Flowerhorn буюу монголоор дух акарын ураг төрлийн холбоос
Golden Base (Faders)
King Kamfa
Thai Silk
Zhen Zhu
IndoMalau
Golden Monkey
Kamfa
Kamfamalau
Tan King
Flowerhorn-ны эхэн үеийн төрлүүд
Absolute_Wonder
Ancient_Warship
Coronation_Link
Creative_Measure
Exotic_Marvel
Legacy
Living_Legend
Pacific_Miracle
Perfect_Harmony
Quantum_Grace
Rising_Rainbow
Royal_Degree
Scarlet_Passion
Tornado_Effect
Unique_Track
Бичлэг нэмж тавилаа:
golden monkey
Kamfa
Zhen Zhu
Golden Base (Faders)
King Kamfa
Kamfamalau
Thai Silk
Unknown
Аквариумаа бэлтгэх
Аквариумдаа зориулж авсан тоног хэрэгсэл, гоёл чимэглэлийн
зүйлсээ байрлуулан усаа хийж загасаа тэжээх гол алхамдаа орж байна.
1.Аквариумаа сайтар угааж цэвэрлэнэ
2.Хайргаа цэвэрлээд аквариумдаа жигд хойшоо налуулж дэвсэнэ.Энэ нь аквариумын харагдах орчин илүү болгож өгөхөөс гадана байгалийн бүтэцийг
харуулж долгиолуулж дэвсэж болно.
3.Чулуужсан мод болон том чулуунуудыг байрлуулна.Ихэвчлэн
мод нь төвдөө болон 2 захдаа байвал дээр байдаг.
4.Усаа хийнэ.(хлоржуулаагүй
) үүний тулд 48 цагийн
дараа 5-р алхамд орно.
5.Ургамлаа суулган хямсаагаар жигд суулгаж өгнө. 7-14 хонож
тэнцвэрт эй болтол хүлээн. Гэрэлийг өдөрт 15 цаг өгнө.
6.За ингээд эхний ээлжинд 2-3 загас хийж байдлыг ажаад хэд
хоногийн дараа аквариумдаа тохирсон тооны загасыг хийнэ.
Unknown
Аквариумын дотрохи тохижилт,чимэглэл
Аквариумаа та өөрийн хүссэнээрээ тохижуулах боломжтой бөгөөд
түүн дээр амьдрах загас,ургамалд зохицолдуулан тохижуулхах хэрэгтэй.Буруу
тохижуулсанаас загас, ургамал үхэх аюултай. Аквариумны ёроолд хайраг, элс,чулуу
зэргээс сонгож дэвсээд амьд болон хиймэл ургамлыг суулгаж өгнө.Амьд ургамал
хийж байгаа үед нарын ширхэгтэй хайраг нь дээр байдаг.Ёроолдох хайрагын зузаан
энгийн үед 2-4см ургамал хийх үед түүнээс хэдэн см илүү байх нь ургамалын
тэнцвэрт болон үндсэд сайн нөлөөтэй.Амьд ургамал нь натурал байгалийг
санагдуулхаас гадан усны тэнцвэрт байдалыг хадгалж зарим загсанд түрсээ шахах,
заримд нь махчин загасны дайралтаас хамгаалах халхавч болж жараахай болон жижиг
загасны хувьд хорогдох байр болхоос гадан идэш тэжээл болж чаддаг.Харин хиймэл
ургамал нь эдгээрийг бүгдийн гүйцэлдүүлж чадахгүйч арчилгаа багатай амьд юм шиг
харагддаг.Мөн чулуужсан мод, том чулуунуудыг авч жинхэн байгалийн бүтцийг
гарган тохижуулдаг.Чулуужсан модонд хөвдийг утсаар ороож ургуулах нь бодит
мэдрэмжийг мэдрүүлж чаддаг.
Жишээ болгож:
Unknown
Аквариумын туслах багаж хэрэгсэл
Загасаа тэжээж арчилах,аквариумаа цэвэрлэж тордоход туслах
хэрэгсэлүүдийг ашигласнаар илүү үр дүнтэй,амар хялбар болж бидний ажилыг
хөнгөвчилнө.
Автомат хооллогч
Загасыг хуурай хоолоор тэжээх зориулалтай автомат хооллогчууд
нь өгөх хэмжээ,цаг зэрэгийг тохируулан ажилдаг.Энэ хооллогчийг хэт завгүй болон
гадагшаа удаан хугцаагаар явах үед ашиглавал нэн тохиромжтой.
Хоол өгөх сав
Загасыг хуурай хоолоор тэжээхдээ хөнгөн материалаар хийсэн хөвөгч идүүрийг аквариумын усны гадраг дээр байршуулж ,түүн дотор хоолоо хийж өгөх нь олон талын ашигтай.Ингэж тогтмол хооллох нь загас тодорхой нэг газраас хооллож сурах бөгөөд хоол усны гадрагын бүх талбайгаар тархаж идэж амжаагүй байхад энд тэнд унж ялзмаг болохгүй байх сайн талтай.Мөн загасанд өгөх хоолны хэмжээг тогтооход амар байна.Мөн амьд хоол өгдөг идүүр байна.Үүнийг ашигласнаар амьд хоол доош унаж хөрсөнд нуугдаж үлдэхгүй давуу талтай юм.Загас энэ идүүрээс бага багаар жигд сайн хооллож чаддаг. Энэ идүүрийг трубочникоор загасыг хооллоход хэргэлдэг.
Ус сорох хоолой
Аквариумны ус солих,сэлгэх хөрсний бохирдолыг цэврэлхэд
хэрэглэдэг.Энэ хоолой нь гар насосны түүнийн хэд базахад ус сорогдоно.Усыг
таллан сольж байгаа үед сорох талын үзүүрт байрласан хог ялгадас сорох
аяганцараар хөрсний гадрага дээгүүр гүйлгэн соруулна.
Соронзон шил арчигч
Аквариумны гадна болон дотор талд байрлах 2 хэсгээс
бүрдэнэ.Энэ 2 хэсгийн дотор маш сайн таталзалтай соронз хийсэн байдаг.Ингэснээр
шилний гадан талыг арчихад дотор тал нь давхар арчигдаж байдгаараа давуу
талтай юм.
Хусуур
Ус бохирдоогүй тунгалаг байвч аквариумны хананд замаг тогтож эхэлдэг.Инэгэж тогтсон замгийг хусуураар хусаж цэврлэдэг.Хусуур нь нэг талдаа
хусагч нөгөө талдаа зөөлөн материалтай ханыг арчих зориулалттай хийсэн байдаг.
Ургамал суулгагч ямсаа болон хайч
Аквариумнаас ургамал сугалж авах,суулгах болон аквариумын
усанд гараа дүрэхгүйгээр доторхи
зүйлсийг хөдөлгөж янзлахаас гадна гол үүрэг нь ургамалыг жигд нямбай суулгаж
ургацыг засаж янзалхад оршино.
Загас барих шүүлтүүр
Шүүлтүүр нь загасыг хурдан, гэмтээлгүйгээр барихад ашигладаг.Шүүлтүүр нь олон төрлийн материалаар хийснээс гадан хэлбэр хэмжээ нь олон янз байх нь барих загасны хэмжээ,хурд,онцлогоос шалтгаална.
Unknown
Загас тэжээхэд
шаардлагтай
Үндсэн хэрэгсэл
1. агааржуулагч
2. ус цэвэрдэгч шүүлтүүр фильтр
3. халаагуур
4. дулаан хэмжигч термометр
5. гэрэл
Агааржуулагч
Агааржуулагч нь механик аргаар
хүчилтөрөгчөөр жигд тогтвортой хангах зориулалттай хэрэгсэл юм агааржуулагч нь
агаар шахах нацос, цахилгаан соронзон ороомог,агаар оруулах гаргах хавхлагаас
бүтсэн агааржуулах хэрэгсэл юм. Хүчин чадалын хувьд харилцан адилгүйгээс гадан тоггүй
болон хол зайд ажилах зориулалттай зайгаар ажилдаг гар аргаар гаргадаг гээд
олон төрөл байдаг.Агааржуулагчын агаар гаргах хоолойд зориулалтын гуурсыг
залгаж, агаар нэвтрүүлэгч сийрмэг чулуун хошуутай холбож агааржуулна.
Ус цэвэрдэгч ба шүүлтүүр (фильтр)
загсанд цэвэр цэнгэг ус хэрэгтэйгээс
гадан энэ нь аквариумын өнгө үзэмжинд гол нөлөөлнө.Үүүний тулд фильтрыг ашиглан
цэвэршүүлнэ, фильтр нь цэвэршүүлхээс гадан агааржуулагчын үүрэгийг давхар
гүйцэтгэж чаддаг фильтр нь ажиллах зарчимаараа
цахилгаан болон энгийн ажилгаатай гэсэн хоёр янз байдаг. Цахилгаан
фильтр нь агааржуулах хоолой бүхий, усаа сорж шахах мотор ба бохир шүүгдэн
нуримтлагдах хэсэгээс бүтнэ энэ төрөлийн фльтрын бохир шүүх бак нь усны гадна
буюу дотор байрлалтай гэсэн хоёр төрөл байдаг. Үйлдвэрт тоноглогдсон акуаримд
фльтр нь ихэвчлэн тагандаа эсвэл ханандаа далд суурилагдсан болон ёроолоосоо
сордог зэрэгээр хийгдсэн байдаг. Шүүгч материалаар сентфон, порлон,
идэвхижүүлсэн нүүрс,хүлэр ,элс, хайраг зэрэгийг хэргэлдэг мөн үүнээс гадан
фильтрийн баканд бактер хадгалах зорилгоор хөндий хоолой,нүх сүвнүүд бүхий
хуванцар, вааран каремик материалаар хийсэн бөмбөлөг ба богино тайрсан хоолой
мэт бакетир үүсгэгчүүдийг хийсэн байдаг.
Халаагуур
Акуаримын загаснууд нь ихэвчлэн
энэтхэг, хятад, тайланд, өмнөд америк, африк зэрэг дулаан орны гол мөрөн, нуур
цөөрөмөөс гаралтай байдаг. Иймд хүйтэнд тэсэвэр муутай байдаг учир тогтсон
хэмийн дулаан шаарддаг акуаримын усны дулаан тасалгаанаас 2-3 градусаар доогуур
байдагаас гадан тасалгааны хэм өдөр шөнө болон улиралаас шалтгаалан өөрчилөгдөж
байдаг. Эдгээр хүчин зүйлээс хамаарахгүйгээр
усаа тогтмол хэмтэй байлгахад халааруур хэрэгтэй байдаг. Усны дулаан
багасч хүйтэрсэнээр загсаны өнгө бүдгэрч,үржилд идэвхгүй болох,хатгай авах
зэрэг элдэв өвчины үүсгэвэр болдог. Халаагуур
нь өөрөөсөө темпиратураа тохируулдаг бөгөөд том жижиг гээд аквариумдаа
тохируулж сонгохоор олон янз байна
Гэрэлтүүлэг
Гэрэлтүүлэг нь аквариумны загас, ургамал амьтадын
амидрах таатай нөхцөлийг бүрдүүлэхээс гадна аквариумны үзэмжинд маш их нөлөөг
үзүүлдэг. Гэрэлийг хэтрүүлвэл аквариум
замагтахаас гадна гэрэлд дургүы загаснуудад сөрөг нөлөөтэй.Харин гэрэл
багдсанаар ургамлын ургац муудах, загас хоол тэжээлээ олж идэхэд хүндрэлтэйгээс
гадна аквариумд гарч буй өөрчилөлтүүдийг цаг тухайд нь мэдэх боломж багсах юм.
Ус
Загас тэжээхэд ус маш чухал, хүн
ч усгүйгээр байж чадахгүй шүү дэ. Усны чанар маш чухал, чиний загасыг
амьдруулах уу, үхүүлэх үү гэдгийг шийднэ. Хэрэв крантнаас ус авч байгаа бол
хлорыг заавал арилгах ёстой. Учир нь хлор нь загасыг үхэлд хүргэх аюултай байдаг.
Хлор арилгагч хийснээр хоёр цагийн дараа л усны хлор нь арилдаг, хэрэв байхгүй
бол усаа 24-48 байлгахад усны хор гарна.
Хүчилтөрөгч
Агаарт 20% нь хүчилтөрөгч байдаг
бол усны 1% нь л хүчилтөрөгч байдаг. Усанд агуулагдах хүчилтөрөгч температураас
шууд хамаардаг ус халуун болох тусам агуулагдах хүчилтөрөгч ууршиж бага болно.
Тиймээс ч загасны солих ус бэлдэхдээ халуун биш хүйтэн ус хийдэг. Загаснаас
гадна ургамал шөнийн цагаар хүчилтөрөгч хэрэглэнэ, мөн усанд доторх янз бүрийн
химийн урвалууд хүчилтөрөгч ашиглаж явагддаг.
pH – хүчиллэг, шүлтлэг
Усны хүчиллэг эсвэл шүлтлэг байх
нь загас тэжээхэд мөн хамааралтай. Үүнийг pH гэх нэгжээр хэмжих бөгөөд 7 бол
хэвийн буюу саармаг байна гэсэн үг. Ихэнх аквариумын загас pH5-9 хооронд усанд
зохицсон байдаг. Танай гэрийн гоожуураас гарч байгаа ус 7 буюу саармаг байна.
Үүнийг хэмжихийн тулд тусгай хэмжигч ашигладаг. Уснаас дээж авч тусгай шингэн
дусааж ямар өнгөтэй болж байгаагаар нь хүчиллэг, шүлтлэг байгааг ялгана.
Усны хатуулаг
Усан дахь кальци, магниум хоёрын
хамаарал усны хатуулгийг илэрхийлнэ. Нэрсэн ус 0 хатуулагтай байна. Кальци нь
аквариумын амьдралд чухал нөлөөтэй элемент юм. Ер нь бол чулуу хайрга ихтэй бол
усны хатуулаг их байдаг. Хатуулгыг °GH, °DH аль нэгээр нь хэмжих ба 1°GH нь
17.9мг кальци/литр-тэй тэнцэнэ. Хэвийн ус 6°GH-с арай бага үзүүлэлттэй байдаг.
Хооллолт
Хоол нь олон төрлийн байх тусмаа
загас хэрэгцээт амин дэмүүдээ авах боломжийг олгоно. Мөн хэт хооллохоос
зайлсхийх хэрэгтэй, ер нь хоол усанд хийснээс хойш 4-5 мин дотор идэж дуусахаар
хэмжээтэй байвал тохиромжтой бөгөөд доошоо унасан хоол ялзмаг болж усыг
бохирдуулдаг. Амьд хоол, хатаасан, хөлдөөсөн гээд төрөл бүрийн зориулалтын хоол
дэлгүүрт байдаг. Хоол нь ямар загасанд зориулснаасаа хамаараад өөр өөр байдаг.
Мөн дэлгүүрээс авалгүйгээр өөрөө ч хоол бэлдэж өгөх боломжтой.
Unknown
Загасны дэлгүүр хаан хаан байдагийг мэдэхгүй байгаа хүмүүстээ зориулан өнөөдөрөөс дэлгээнгүй бичэхээр боллоо. Камер болон бусад зүйлээ алдсанаас болоод Загасны дэлгүүрийн мэдээлэл хойшлох болсонд хөлчил өчий.
Unknown
Алтан загас нь дэлхий дээр хамгийн их аквариуманд тэжээдэг загас юм. Тэд төрөл бүр байх ба өнгө зүс хэлбэр янз бүрийн онцлогтой хамгийн гоёмсог загаснуудын нэг. Анх тэжээж буй хүмүүс тод өнгө, туялзсан сэлэлт сонин хэлбэрийг нь сонирхож тэжээх нь элбэг байдаг. Энэ загас нь хүйтэн усны загас бөгөөд халаагуур хэрэглэх шаардага бараг байхгүй. Гэм нь ургамал хайрга шороогоо сэндийчиж бохирдуулдаг. Ой тогтоолт муутай их болхи загас гэж иxэнx xүмүүс боддог ч тийм биш юм энэ бичлэгийг үзээд арай өөр бодолтой болоx байx
Xарин одоо алтан загастайгаа танилцацгаая:
Хүчилтөрөгч ихтэй GH 20-с ихгүй
pH 6,5- 8,0
t 12-28 градус
10-15 см-ийн урттай 5-6 загасанд доод тал нь 15-20 л аквариум хэрэгтэй. Амьд хоолноос гадна нунтаг хатаасан мах , цагаан талх , хар будааны кааш өгч болно. тохирсон нөхцөлд 15-30 жил амьдарна.Хүйсийг нь ялгахад хэцүү байдаг. Атуухны заламгай дээр жижиг цагаан бижрүүнүүд байдаг. Атуу нь атуухаасаа арай бүдүүн 2 жилийн дара бие гүйцдэг.
Төрц гаргахад:
100-150 л аквариум хэрэгтэй . Усыг 3-4 хоног байлгаад , 20-25 см түвшинтэй болтол дүүргэнэ. Усны GH 8-15 , pH 7,0-8,0 ; t 22-28 градус байх ёстой. Аквариумдаа 1 атуу, 2 атуухыг хийж, ургамал суулгана. Алтан загас 4 сараас 9 сар хүртэл төрц гаргана. Төрц гаргах гэж байгаа загасыг 20-35 хоногийн өмнөөс 20 хэмийн усанд тус тусад нь байлгаж амьд хоолоор хооллоно. Төрцөө үүрээр 4-5 цагийн орчимд гаргадаг. Аквариумыг өдөр шөнөгүй гэрэлтүүлэх ёстой. Төрц гаргаж дуусмагц том загаснуудыг тусгаарлаад усны хагасыг нь шинэ усаар сэлбэнэ. 4-5 хоногийн дараа жараахайнууд сэлж эхэлмэгц амьд хоол , чанасан өндөгний шараар хооллоно. Тэдэнд өдөрт бага багаар 3-4 удаа хоол өгнө. 2 сарын дараа хэмжээгээрээ нь ялгаж 40-50 л устай аквариумд 50-иад жараахай байлгавал зүгээр.
Алтан загасны төрлүүдээс
Гивлүүр сүүлт (Вуалехвост ).
Гивлүүр сүүлт (Вуалехвост ).
Богинохон биетэй, жижиг бөөрөнхий толгойтой, сүүлний сэлүүр 2 хуваагдсан урт тунгалаг ба гивлүүртэй төстэй, биеэсээ 1,5-2 дахин урт. Ихэвчлэн улаан өнгөтэй байдаг. Хайрс нь алтан загасныхаас жижиг. Амьдрах, үржих нөхцөл алтан загасныхтай адил боловч усны хэт их хэлбэлзэлд мэдрэмтгий.
Оранда.
Гивлүүр сүүлтийн нэг төрөл. Толгойн дээрх өөхөн булуугаараа ялгаатай. Олон янзын өнгөтэй байдаг. Сүүн цагаан өнгийн, улаан толгойтой оранда их үнэлэгддэг.
Телескоп.
Бие , сэлүүрийн хэлбэрээрээ гивлүүр сүүлттэй адил боловч арай булцгар, том бүлтгэр нүдтэй. Бие гүйцсэн телескопны сүүлний сэлүүр 16-18 см урт болдог. Удаан, болхи хөдөлгөөнтэй, усны дулааны хэлбэлзэлд мэдрэмтгий . Үзүүртэй чулуу , хатуу ургамал нь телескопны нүдийг гэмтээдэг.Үлдэгдэл хоолыг 15-20 минутын дараа цэвэрлэж байх хэрэгтэй.
Комет.
Урт биетэй, өндөг хэлбэртэй, сүүлний сэлүүр уртассан , нурууны сэлүүр өндөр, хайрс том, төрөл бүрийн өнгөтэй байна. Усны хэм нь 24-өөс илүүгүй байна. 6-8 загасанд 40-50 л байнгын агааржуулалттай аквариум шаардлагатай. 1 жилийн дараа насанд хүрдэгээрээ ердийн алтан загаснаас ялгаатай.Төрц гаргах явц алтан загасныхтай адил.
Арслан толгойт.
Гивлүүр сүүлтийн нэг төрөл. Загасны онцлог нь заламгайн хавтас болон толгой дээрээ улаан товруутай, нуруундаа сэлүүр байхгүй. Бүдүүн богино биетэй, богино сэлүүрүүдтэй. Сүүлний сэлүүрүүд 2 хуваагдсан . 4-5 настайдаа онцгой гоё харагддаг.
Subscribe to:
Posts (Atom)