Аквариумын туслах багаж хэрэгсэл


                                      Аквариумын туслах багаж хэрэгсэл
        Загасаа тэжээж арчилах,аквариумаа цэвэрлэж тордоход туслах хэрэгсэлүүдийг ашигласнаар илүү үр дүнтэй,амар хялбар болж бидний ажилыг хөнгөвчилнө.
     Автомат хооллогч
Загасыг хуурай хоолоор тэжээх зориулалтай автомат хооллогчууд нь өгөх хэмжээ,цаг зэрэгийг тохируулан ажилдаг.Энэ хооллогчийг хэт завгүй болон гадагшаа удаан хугцаагаар явах үед ашиглавал нэн тохиромжтой.
     Хоол өгөх сав
Загасыг хуурай хоолоор тэжээхдээ хөнгөн материалаар хийсэн хөвөгч идүүрийг аквариумын усны гадраг дээр байршуулж ,түүн дотор хоолоо хийж өгөх нь олон талын ашигтай.Ингэж тогтмол хооллох нь загас тодорхой нэг газраас хооллож сурах бөгөөд  хоол усны гадрагын бүх талбайгаар тархаж идэж амжаагүй байхад энд тэнд унж ялзмаг болохгүй байх сайн талтай.Мөн загасанд өгөх хоолны хэмжээг тогтооход амар байна.Мөн амьд хоол өгдөг идүүр байна.Үүнийг ашигласнаар амьд хоол доош унаж хөрсөнд нуугдаж үлдэхгүй давуу талтай юм.Загас энэ идүүрээс бага багаар жигд сайн хооллож чаддаг. Энэ идүүрийг трубочникоор загасыг хооллоход хэргэлдэг.



    Ус сорох хоолой
Аквариумны ус солих,сэлгэх хөрсний бохирдолыг цэврэлхэд хэрэглэдэг.Энэ хоолой нь гар насосны түүнийн хэд базахад ус сорогдоно.Усыг таллан сольж байгаа үед сорох талын үзүүрт байрласан хог ялгадас сорох аяганцараар хөрсний гадрага дээгүүр гүйлгэн соруулна.

   Соронзон шил арчигч
Аквариумны гадна болон дотор талд байрлах 2 хэсгээс бүрдэнэ.Энэ 2 хэсгийн дотор маш сайн таталзалтай соронз хийсэн байдаг.Ингэснээр шилний гадан талыг арчихад дотор тал нь давхар арчигдаж байдгаараа давуу талтай юм.

  
   Хусуур
Ус бохирдоогүй тунгалаг байвч аквариумны хананд замаг тогтож эхэлдэг.Инэгэж тогтсон замгийг хусуураар хусаж цэврлэдэг.Хусуур нь нэг талдаа хусагч нөгөө талдаа зөөлөн материалтай ханыг арчих зориулалттай хийсэн байдаг.
Ургамал суулгагч ямсаа  болон хайч
Аквариумнаас ургамал сугалж авах,суулгах болон аквариумын усанд гараа дүрэхгүйгээр  доторхи зүйлсийг хөдөлгөж янзлахаас гадна гол үүрэг нь ургамалыг жигд нямбай суулгаж ургацыг засаж янзалхад оршино.

  Загас барих шүүлтүүр
Шүүлтүүр нь загасыг хурдан, гэмтээлгүйгээр барихад ашигладаг.Шүүлтүүр нь олон төрлийн материалаар хийснээс гадан хэлбэр хэмжээ нь олон янз байх нь барих загасны хэмжээ,хурд,онцлогоос шалтгаална.



0 comments:

Post a Comment