Аквариумын арчилгаа
Аквариум нь өрөөнд орж ирсэн хүн бүрийн анхаарлыг  татдаг.Тиймээс аквариумаа цэвэрхэн байлгаж загасаа эрүүл байлгахын тулд арчилгаа тордлог хэрэгтэй.Аквариум цэвэрхэн байх нь хамгийн түрүүнд  хооллохоос эхэлнэ.Аквариумаа арчилхад санах ёстой өдөр тутамын мөрдлөг.
Үүнд: 
1.Загасаа бага хэмжээгээр 2 удаа хооллох
2.Загас хоолоо идсэний дараа хэр их үлдэж байгааг ажиглаж түүндээ тулгуурлан хоолны хэмжээг багасгаж өгнө.
3.Фильтр,агааржуулагч зэрэг хэрэгсэлүүд хэвийн ажилаж байгааг хянах
4.Илүүдэл хоол,үхсэн загас, бусад хогийг дор бүр нь цэвэрлэх (эдгээр нь усыг бохирдуулж загасыг өвчлүүлнэ)
     Долоо хоног бүр ус цэвэрлэгч фльтрийн шүүлтүүрийг угааж цэвэрлэх. Харин усаа солих бол фльтрийн шүүлтүүрийг цэврэлсэн өдрөөс 3-4 хоногийн дараа солино.Хамт солих нь аквариумын бактерын тэнцвэрийг алдагдуулдагаас загас үхэх эрсдэлтэй.Ус солихдоо хэсэгчилэн солих буюу аквариумтай усны 3\1 солино.Усаа солихдоо бохир соруулагч хоолойгоор хайрганы бохирыг цэвэрлэх шаардагтай.

0 comments:

Post a Comment