Загас тэжээхэд шаардлагтай


Загас тэжээхэд шаардлагтай
Үндсэн хэрэгсэл
            1. агааржуулагч
          2. ус цэвэрдэгч шүүлтүүр фильтр
          3. халаагуур
          4. дулаан хэмжигч термометр
          5. гэрэл
    Агааржуулагч
Агааржуулагч нь механик аргаар хүчилтөрөгчөөр жигд тогтвортой хангах зориулалттай хэрэгсэл юм агааржуулагч нь агаар шахах нацос, цахилгаан соронзон ороомог,агаар оруулах гаргах хавхлагаас бүтсэн агааржуулах хэрэгсэл юм. Хүчин чадалын хувьд харилцан адилгүйгээс гадан тоггүй болон хол зайд ажилах зориулалттай зайгаар ажилдаг гар аргаар гаргадаг гээд олон төрөл байдаг.Агааржуулагчын агаар гаргах хоолойд зориулалтын гуурсыг залгаж, агаар нэвтрүүлэгч сийрмэг чулуун хошуутай холбож агааржуулна.
                                     
  Ус цэвэрдэгч ба шүүлтүүр (фильтр)
загсанд цэвэр цэнгэг ус хэрэгтэйгээс гадан энэ нь аквариумын өнгө үзэмжинд гол нөлөөлнө.Үүүний тулд фильтрыг ашиглан цэвэршүүлнэ, фильтр нь цэвэршүүлхээс гадан агааржуулагчын үүрэгийг давхар гүйцэтгэж чаддаг фильтр нь ажиллах зарчимаараа  цахилгаан болон энгийн ажилгаатай гэсэн хоёр янз байдаг. Цахилгаан фильтр нь агааржуулах хоолой бүхий, усаа сорж шахах мотор ба бохир шүүгдэн нуримтлагдах хэсэгээс бүтнэ энэ төрөлийн фльтрын бохир шүүх бак нь усны гадна буюу дотор байрлалтай гэсэн хоёр төрөл байдаг. Үйлдвэрт тоноглогдсон акуаримд фльтр нь ихэвчлэн тагандаа эсвэл ханандаа далд суурилагдсан болон ёроолоосоо сордог зэрэгээр хийгдсэн байдаг. Шүүгч материалаар сентфон, порлон, идэвхижүүлсэн нүүрс,хүлэр ,элс, хайраг зэрэгийг хэргэлдэг мөн үүнээс гадан фильтрийн баканд бактер хадгалах зорилгоор хөндий хоолой,нүх сүвнүүд бүхий хуванцар, вааран каремик материалаар хийсэн бөмбөлөг ба богино тайрсан хоолой мэт бакетир үүсгэгчүүдийг хийсэн байдаг.
                             
   Халаагуур
Акуаримын загаснууд нь ихэвчлэн энэтхэг, хятад, тайланд, өмнөд америк, африк зэрэг дулаан орны гол мөрөн, нуур цөөрөмөөс гаралтай байдаг. Иймд хүйтэнд тэсэвэр муутай байдаг учир тогтсон хэмийн дулаан шаарддаг акуаримын усны дулаан тасалгаанаас 2-3 градусаар доогуур байдагаас гадан тасалгааны хэм өдөр шөнө болон улиралаас шалтгаалан өөрчилөгдөж байдаг. Эдгээр хүчин зүйлээс хамаарахгүйгээр  усаа тогтмол хэмтэй байлгахад халааруур хэрэгтэй байдаг. Усны дулаан багасч хүйтэрсэнээр загсаны өнгө бүдгэрч,үржилд идэвхгүй болох,хатгай авах зэрэг элдэв өвчины үүсгэвэр болдог.  Халаагуур нь өөрөөсөө темпиратураа тохируулдаг бөгөөд том жижиг гээд аквариумдаа тохируулж сонгохоор олон янз байна    
                                

   Гэрэлтүүлэг
Гэрэлтүүлэг нь аквариумны загас, ургамал амьтадын амидрах таатай нөхцөлийг бүрдүүлэхээс гадна аквариумны үзэмжинд маш их нөлөөг үзүүлдэг. Гэрэлийг  хэтрүүлвэл аквариум замагтахаас гадна гэрэлд дургүы загаснуудад сөрөг нөлөөтэй.Харин гэрэл багдсанаар ургамлын ургац муудах, загас хоол тэжээлээ олж идэхэд хүндрэлтэйгээс гадна аквариумд гарч буй өөрчилөлтүүдийг цаг тухайд нь мэдэх боломж багсах юм.
                              

   Ус
Загас тэжээхэд ус маш чухал, хүн ч усгүйгээр байж чадахгүй шүү дэ. Усны чанар маш чухал, чиний загасыг амьдруулах уу, үхүүлэх үү гэдгийг шийднэ. Хэрэв крантнаас ус авч байгаа бол хлорыг заавал арилгах ёстой. Учир нь хлор нь загасыг үхэлд хүргэх аюултай байдаг. Хлор арилгагч хийснээр хоёр цагийн дараа л усны хлор нь арилдаг, хэрэв байхгүй бол усаа 24-48 байлгахад усны хор гарна.
  Хүчилтөрөгч
Агаарт 20% нь хүчилтөрөгч байдаг бол усны 1% нь л хүчилтөрөгч байдаг. Усанд агуулагдах хүчилтөрөгч температураас шууд хамаардаг ус халуун болох тусам агуулагдах хүчилтөрөгч ууршиж бага болно. Тиймээс ч загасны солих ус бэлдэхдээ халуун биш хүйтэн ус хийдэг. Загаснаас гадна ургамал шөнийн цагаар хүчилтөрөгч хэрэглэнэ, мөн усанд доторх янз бүрийн химийн урвалууд хүчилтөрөгч ашиглаж явагддаг. 
  pH – хүчиллэг, шүлтлэг
Усны хүчиллэг эсвэл шүлтлэг байх нь загас тэжээхэд мөн хамааралтай. Үүнийг pH гэх нэгжээр хэмжих бөгөөд 7 бол хэвийн буюу саармаг байна гэсэн үг. Ихэнх аквариумын загас pH5-9 хооронд усанд зохицсон байдаг. Танай гэрийн гоожуураас гарч байгаа ус 7 буюу саармаг байна. Үүнийг хэмжихийн тулд тусгай хэмжигч ашигладаг. Уснаас дээж авч тусгай шингэн дусааж ямар өнгөтэй болж байгаагаар нь хүчиллэг, шүлтлэг байгааг ялгана.
  Усны хатуулаг
Усан дахь кальци, магниум хоёрын хамаарал усны хатуулгийг илэрхийлнэ. Нэрсэн ус 0 хатуулагтай байна. Кальци нь аквариумын амьдралд чухал нөлөөтэй элемент юм. Ер нь бол чулуу хайрга ихтэй бол усны хатуулаг их байдаг. Хатуулгыг °GH, °DH аль нэгээр нь хэмжих ба 1°GH нь 17.9мг кальци/литр-тэй тэнцэнэ. Хэвийн ус 6°GH-с арай бага үзүүлэлттэй байдаг.
  Хооллолт
Хоол нь олон төрлийн байх тусмаа загас хэрэгцээт амин дэмүүдээ авах боломжийг олгоно. Мөн хэт хооллохоос зайлсхийх хэрэгтэй, ер нь хоол усанд хийснээс хойш 4-5 мин дотор идэж дуусахаар хэмжээтэй байвал тохиромжтой бөгөөд доошоо унасан хоол ялзмаг болж усыг бохирдуулдаг. Амьд хоол, хатаасан, хөлдөөсөн гээд төрөл бүрийн зориулалтын хоол дэлгүүрт байдаг. Хоол нь ямар загасанд зориулснаасаа хамаараад өөр өөр байдаг. Мөн дэлгүүрээс авалгүйгээр өөрөө ч хоол бэлдэж өгөх боломжтой.
                                

0 comments:

Post a Comment