Аквариумын дотрохи тохижилт,чимэглэл
Аквариумаа та өөрийн хүссэнээрээ тохижуулах боломжтой бөгөөд
түүн дээр амьдрах загас,ургамалд зохицолдуулан тохижуулхах хэрэгтэй.Буруу
тохижуулсанаас загас, ургамал үхэх аюултай. Аквариумны ёроолд хайраг, элс,чулуу
зэргээс сонгож дэвсээд амьд болон хиймэл ургамлыг суулгаж өгнө.Амьд ургамал
хийж байгаа үед нарын ширхэгтэй хайраг нь дээр байдаг.Ёроолдох хайрагын зузаан
энгийн үед 2-4см ургамал хийх үед түүнээс хэдэн см илүү байх нь ургамалын
тэнцвэрт болон үндсэд сайн нөлөөтэй.Амьд ургамал нь натурал байгалийг
санагдуулхаас гадан усны тэнцвэрт байдалыг хадгалж зарим загсанд түрсээ шахах,
заримд нь махчин загасны дайралтаас хамгаалах халхавч болж жараахай болон жижиг
загасны хувьд хорогдох байр болхоос гадан идэш тэжээл болж чаддаг.Харин хиймэл
ургамал нь эдгээрийг бүгдийн гүйцэлдүүлж чадахгүйч арчилгаа багатай амьд юм шиг
харагддаг.Мөн чулуужсан мод, том чулуунуудыг авч жинхэн байгалийн бүтцийг
гарган тохижуулдаг.Чулуужсан модонд хөвдийг утсаар ороож ургуулах нь бодит
мэдрэмжийг мэдрүүлж чаддаг.
Жишээ болгож:
0 comments: