Загасний товч танилцуулага
Загас нь усанд амьдардаг маш эртний үүсэл гаралтай сээр нуруутан амьтан юм.Анх силурын галавын үед  үүсч девон галавын үед улам үржин хөгжиж бүх усанд ноёрхох болжээ. Загас нь сээр нуруутан амьтан дотроос хамгийн олон зүйл багтаасан бүлэг юм. Загасны амьдралын бүх процесс усанд явагддагтай холбогдон эд эрхтэнүүд нь усан орчинд  зохицолдсон нарын бүтэцтэй болсон байна. Бүх бие нь арьс салс болон хайрсаар бүрхэгдсэн ба загалмайгаар амьсгалдаг,хөдөлгөөнт эрүүтэй, усан дотор маш хурдан сэлэх биеийн бүтэц сэлүүрүүдтэй. Загас байгаль дахь  бодисийн эргэлтэнд  чухал үүрэг ач холбогдолтой юм. Дэлхийн далай тэнгэс, гол, мөрөн нууруудад  20.000-30.000 зүйлийн загас тархан амьдарч байна гэж үздэг.Амьтан судлалын шинжлэх ухаанд загасны ангийг мөгөөрст ба яст загасны салбар анги гэж 2 хувааж үздэг бөгөөд бидний тэжээдэг аквариумын загаснууд яст загасны анги төлөөлөгчид юм. Эр загасыг (Атуух) эм загасыг (Атуу) үр өндөгийг түрс (Төрц )түснээс гарсан авгалдайг (Жарамгай) сэлж хоолоо олж иддэг болсоныг (Жараахай) гэнэ.

0 comments:

Post a Comment