Загасны дэлгүүр хаан хаан байдагийг мэдэхгүй байгаа хүмүүстээ зориулан өнөөдөрөөс дэлгээнгүй бичэхээр боллоо. Камер болон бусад зүйлээ алдсанаас болоод Загасны дэлгүүрийн мэдээлэл хойшлох болсонд хөлчил өчий.
Unknown
Алтан загас нь дэлхий дээр хамгийн их аквариуманд тэжээдэг загас юм. Тэд төрөл бүр байх ба өнгө зүс хэлбэр янз бүрийн онцлогтой хамгийн гоёмсог загаснуудын нэг. Анх тэжээж буй хүмүүс тод өнгө, туялзсан сэлэлт сонин хэлбэрийг нь сонирхож тэжээх нь элбэг байдаг. Энэ загас нь хүйтэн усны загас бөгөөд халаагуур хэрэглэх шаардага бараг байхгүй. Гэм нь ургамал хайрга шороогоо сэндийчиж бохирдуулдаг. Ой тогтоолт муутай их болхи загас гэж иxэнx xүмүүс боддог ч тийм биш юм энэ бичлэгийг үзээд арай өөр бодолтой болоx байx
Xарин одоо алтан загастайгаа танилцацгаая:
Хүчилтөрөгч ихтэй GH 20-с ихгүй
pH 6,5- 8,0
t 12-28 градус
10-15 см-ийн урттай 5-6 загасанд доод тал нь 15-20 л аквариум хэрэгтэй. Амьд хоолноос гадна нунтаг хатаасан мах , цагаан талх , хар будааны кааш өгч болно. тохирсон нөхцөлд 15-30 жил амьдарна.Хүйсийг нь ялгахад хэцүү байдаг. Атуухны заламгай дээр жижиг цагаан бижрүүнүүд байдаг. Атуу нь атуухаасаа арай бүдүүн 2 жилийн дара бие гүйцдэг.
Төрц гаргахад:
100-150 л аквариум хэрэгтэй . Усыг 3-4 хоног байлгаад , 20-25 см түвшинтэй болтол дүүргэнэ. Усны GH 8-15 , pH 7,0-8,0 ; t 22-28 градус байх ёстой. Аквариумдаа 1 атуу, 2 атуухыг хийж, ургамал суулгана. Алтан загас 4 сараас 9 сар хүртэл төрц гаргана. Төрц гаргах гэж байгаа загасыг 20-35 хоногийн өмнөөс 20 хэмийн усанд тус тусад нь байлгаж амьд хоолоор хооллоно. Төрцөө үүрээр 4-5 цагийн орчимд гаргадаг. Аквариумыг өдөр шөнөгүй гэрэлтүүлэх ёстой. Төрц гаргаж дуусмагц том загаснуудыг тусгаарлаад усны хагасыг нь шинэ усаар сэлбэнэ. 4-5 хоногийн дараа жараахайнууд сэлж эхэлмэгц амьд хоол , чанасан өндөгний шараар хооллоно. Тэдэнд өдөрт бага багаар 3-4 удаа хоол өгнө. 2 сарын дараа хэмжээгээрээ нь ялгаж 40-50 л устай аквариумд 50-иад жараахай байлгавал зүгээр.
Алтан загасны төрлүүдээс
Гивлүүр сүүлт (Вуалехвост ).
Гивлүүр сүүлт (Вуалехвост ).
Богинохон биетэй, жижиг бөөрөнхий толгойтой, сүүлний сэлүүр 2 хуваагдсан урт тунгалаг ба гивлүүртэй төстэй, биеэсээ 1,5-2 дахин урт. Ихэвчлэн улаан өнгөтэй байдаг. Хайрс нь алтан загасныхаас жижиг. Амьдрах, үржих нөхцөл алтан загасныхтай адил боловч усны хэт их хэлбэлзэлд мэдрэмтгий.
Оранда.
Гивлүүр сүүлтийн нэг төрөл. Толгойн дээрх өөхөн булуугаараа ялгаатай. Олон янзын өнгөтэй байдаг. Сүүн цагаан өнгийн, улаан толгойтой оранда их үнэлэгддэг.
Телескоп.
Бие , сэлүүрийн хэлбэрээрээ гивлүүр сүүлттэй адил боловч арай булцгар, том бүлтгэр нүдтэй. Бие гүйцсэн телескопны сүүлний сэлүүр 16-18 см урт болдог. Удаан, болхи хөдөлгөөнтэй, усны дулааны хэлбэлзэлд мэдрэмтгий . Үзүүртэй чулуу , хатуу ургамал нь телескопны нүдийг гэмтээдэг.Үлдэгдэл хоолыг 15-20 минутын дараа цэвэрлэж байх хэрэгтэй.
Комет.
Урт биетэй, өндөг хэлбэртэй, сүүлний сэлүүр уртассан , нурууны сэлүүр өндөр, хайрс том, төрөл бүрийн өнгөтэй байна. Усны хэм нь 24-өөс илүүгүй байна. 6-8 загасанд 40-50 л байнгын агааржуулалттай аквариум шаардлагатай. 1 жилийн дараа насанд хүрдэгээрээ ердийн алтан загаснаас ялгаатай.Төрц гаргах явц алтан загасныхтай адил.
Арслан толгойт.
Гивлүүр сүүлтийн нэг төрөл. Загасны онцлог нь заламгайн хавтас болон толгой дээрээ улаан товруутай, нуруундаа сэлүүр байхгүй. Бүдүүн богино биетэй, богино сэлүүрүүдтэй. Сүүлний сэлүүрүүд 2 хуваагдсан . 4-5 настайдаа онцгой гоё харагддаг.
Unknown
Anubias barteri var. nana
Анубиас нь Төв Африкаар тархсан байдаг Araceae овгийн хагас усны болон бүрэн усны ургамлын зүйлд багтдаг цэцэгт ургамал юм. Байгаль дээрээ жижиг гол горхинд ургах боловч зөвхөн намгархаг хэсгээс л олж болно. Мөн ихэвчлэн сүүдэрхэг хэсэгт ургадаг энэ ургамлыг эртний египетийн үхлийн дараах бурхан Анубиасын нэрээр нэрлэжээ. 1857 Heinrich Wilhelm Schott анх судалж Anubias afzelii болон бусад төрлүүдийг нээж байжээ.
Anubias afzelii
Anubias barteri
Anubias gigantea
Anubias gilletii
Anubias gracilis
Anubias hastifolia
Anubias heterophylla
Anubias pynaertii гэсэн дэд төрлүүд байдгаас аквариумд хамгийн ихээр ургуулдаг Anubias barteri - тай танилцацгаая.
Голдуу чулуу, үндсэн дээр байрлуулж хэрэглэдэг. Ихэнх ургамлуудтай зохицож өнгөний контраст нэмж өгдөг. Анубиас нь ерөнхийдөө бүдэг гэрэлтүүлэгтэй орчинд дуртай ба зөвхөн бүдэг гэрэлтэй үед усан дотор цэцэглэдэг. Аквариумд байрлуулахдаа сүүдэрхэг газар байрлуулах хэрэгтэй ба гэрэлтэй нөхцөлд навчинд нь замаг тогтдог.
Анубиасыг маш олон акваристууд сонгож ургуулдагийн учир нь арчилгаа багатай амар, гэрэл тэжээл, бордоо бага шаарддаг, загас идэдгүй зэрэг юм. Мөн алтан загас болон африк цихлидтэй аквариумд хийхэд тохиромжтой цөөн төрлийн ургамлын нэг юм.
Anubias barteri нь дотроо:
Anubias barteri var. angustifolia
Anubias barteri var. barteri
Anubias barteri var. coffeefolia
Anubias barteri var. caladiifolia
Anubias barteri var. glabra
Anubias barteri var. nana гэсэн төрлүүдтэй байдаг.
________________________
*var. variation буюу төрөл товчлол
Анубиасууд голдуу бараавтар ногоон өнгөтэй байдаг ба навчны хэлбэр нь төрөл зүйл бүрдээ өөр хэлбэртэй байна.
Үржихдээ мөчирөөр хуваагдаж эсвэл салаалж үрждэг. Салаалж үржихдээ хөрс хайргатай нөхцөлд боломжтой ба байхгүй тохиолдолд бол ялзарч үхдэг. Мөн үрээр үржих боломжтой.
Энэ төрөл зүйлийн ургамлууд нь байгаль дээрээ маш удаан ургадаг. Ойролцоогоор гурван долоо хоног бүр нахиа гөлөглөх ба түүнээс удах тохиолдол ч байдаг. СО2 шаардахгүй ургадаг цөөн хэдэн ургамлын нэг гэдэг боловч зарим хоббитнууд энийг үгүйсгэж СО2, гэрэлтүүлгийн тусламжтай өндөр үр дүнтэй ургуулсан байдаг.
Хамгийн элбэг байдаг Schott-ын, Anubias barteri нь хамгийн олон төрөл зүйлтэй байдаг. Хамгийн том нь Chevalier ex Hutchinson-ны нээсэн Anubias gigantea болон Engler-ын Anubias heterophyllaбайдаг. Тэдний ургамлууд багцаараа 83 см өндөр, навчны урт нь 40 см урт, 13 см өргөн болдог байна. Хамгийн жижиг нь Crusio-ын нээсэн Anubias barteri var. nana (Engler) юм. Өндөр нь дөнгөж 10 см, навчнь 6 см урт 3 см өргөнтэй байх ажээ. Анубиас нь усны мандал дээш сайн ургадаг ба Paludarium буюу 2 нутагтны танкинд ургуулж болох ажээ.
Anubias barteri var. nana (Engler) Crusio
Нэршил: Anubias nana Engler
Жижиг, мөлхөө, зүрх хэлбэрийн навчтай
Мөчир: дээд тал нь 5 cm урт
Навч: Дээд тал нь 6 см 3 см өргөн
Аквариумд: 5 - 10 cm өндөр
Тохирсон нөхцөл:
Temperature: 22 - 27 °C
pH: 5.5 - 9.0
Усны хатуулаг: 3 - 10 dGH
Аквариумд байрлах: Нүүрэн талд
Ургалтын хурд: Сар бүр гөлөглөнө
Манайд хааяа нэг бараан өнгийн Anubias barteri var. nana жижиг сагсанд хийсэн байдалтай харагддаг.
Харин энэ бол арай гэрэлтэй өнгөтэй Anubias barteri var. nana "Gold" -г харж байна.
Anubias barteri var. angustifolia
Anubias barteri var. coffeefolia
Anubias barteri var. barteri
Anubias barteri var. glabra
Anubias barteri var. glabra Боловсросон үр
6 сартай нялх ногоо
Хүлэмжинд ургуулж буй үндсэнд байрлуулсан Анубиас

20 өдрийн дараа соёолж буй үр
Subscribe to:
Posts (Atom)