9 зөвлөмж

          Тоног төхөөрөмжийн талаар өгөх 9 зөвлөмж

1. Зөв зөвлөгөөгөө ав.
Хэрэв та энэ хоббиг эхлэх гэж байгаа бол анхнаас нь зөв зөвлөгөө авах хэрэгтэй.
Дахин сануулахад сайн загасны дэлгүүр олж бусад загас сонирхогчтой нөхөрсөг, хэрэгтэй зөвлөмжийг авч байх нь таны амжилтын түлхүүр байх болно. Энэ блогоор дамжуулж загас тэжээхэд шаардлагатай зөвлөмжийг хүргэж байх болно.


2. Чанартай хэрэгсэл авч бай.
Загас тэжээх нь урт хугацааны зүйл, иймд тоног төхөөрөмж, хэрэгсэлээ сайн чанартай фильтер, халаагуурыг сонгож авах хэрэгтэй. Хямдхан зүйлс нь богино хугацаанд эвдэрч болзошгүй харин энэ нь бүх зүйлсийг дуусгаж болзошгүйг санах хэрэгтэй. 


3. Үнийг нь судалж авч бай.
Дэлгүүрүүдийг сайн судалж, үнийг нь харьцуулж байх хэрэгтэй. Ингэснээр та хамгийн сайн худалдан авалтаа хийх болно. Зарим дэлгүүрүүд онлайн болон бусад хэлбэрээр үнээ санал болгож магадгүй юм гэхдээ үзүүлэнгийн аквариумаас сонгож аваагүй гэж гонсойх хэрэггүй тэдэнтэй ярилц зөвлөгөөг нь ав үүний дараа шийдвэрээ гаргаарай.

4. Жижгээс эхэл.
Энэ ихэвчилэн халаагуур хамаатай хэрэв та том, хүчтэй халаагууртай бол асаалттай үедээ гацах юм бол бүх загасыг чинь чаначихаж магадгүй. Тэгэхээр 2 жижиг халаагуур авч бай хэрэв нэг нь эвдрэх юм бол болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой гэсэн үг юм. 
Үүнээс гадна урсгалыг тохируулах хэрэгтэй хэт хүчтэй урсгалд ихэнх загаснууд дасаагүй байдаг мөн тэрнээс гадна энэ нь зарим загасыг стрессд оруулж улмаар үхэлд ч хүргэж болзошгүй. Иймд тэдний байгаль дээрх нөхцөлийг судалж түүнд нь тохируулах хэрэгтэй. Мөн ихэнх лабринт загас петушок (betta), гурами зэрэг нь зөөлөн урсгалтай усанд амьдардаг ба загасны жарамгай ч мөн агаарын урсгалаар ажилладаг фильтертэй зөөлөн урсгалд байх тохиромжтой байдаг.




5. Томыг ав.
Энэ нь ихэнхдээ филтерд хамаатай байдаг. Аквариумын хэрэгсэл тус бүр нь түүнийг цэвэрлэх чухал үүрэгтэй байх ёстой. Филтерээ сонгохдоо аквариумын хэмжээнээс нэг дахин илүүг сонгож байх хэрэгтэй.
Заримдаа Циклид, эсвэл хэт их загастай аквариум эсвэл алтан загасанд ч гэсэн энэ хэмжээнээс илүү фильтер шаардлагатай болдог. Иймд хэрэв танд илүү нэг фильтер байгаад тэрнийгээ ашиглахыг хүсвэл тэднийг өөд өөдөөс нь харуулж байрлуулах хэрэгтэй. 


6. Цахилгааны хэрэглээгээ шалгаж бай.
Фильтерийн насосныхаа хүчин чадлыг тооцож боломжийн бага цахилгаан зарцуулалттайг авах хэрэгтэй. Мөн энэ халаагуурт ч бас хамаатай байдаг.


7. Хэрэгсэлийнхээ үйлчилгээг тогтмол хийж бай.
Фильтерийнхээ хоолой, сэнс, шүүгчийг тогтмол цэвэрлэж байхгүй бол аквариум амархан замагтдаг. Мөн фильтерийнхээ шүүр пролоныг байнга угаах юм бол анх байсан хэлбэрээ амархан алдаж улмаар урагдаж хэрэгцээгүй болох болно.
Мөн гэрлийн хаалтыг ч гэсэн тогтмол сайн цэвэрлэснээр гэрэл илүү сайн нэвтэрч аквариум илүү гэрэлтэй тод харагдах болно.


8. Хэт ярвигтай болгох хэрэггүй.
Та маш олон тоног төхөөрөмж чимэглэлтэй байж болох юм. Гэхдээ? Энэ бүхэн бүгд шаардлагатай гэж үү? Мэдээж фильтер, замаг арилгагч, тор гэх зэрэг нь чухал шаардлагатай ч бусад баттерейгаар ажилдаг агааржуулагч, нитрат цэвэршүүлэгч гээд өөр бусад хэрэгсэл яг үнэндээ шаардлагатай юу? Аль болох энгийн ашиглахуйц хэрэгсэлээр сольчихсон нь дээр биш үү?




9. Гэрэлтүүлэгийн цагийг тогтмолжуул
Энгийн хэрэгсэл загас сонирхогч бүрт хэрэгтэй. Гэрлийн байнгын тусгал нь бүх төрлийн замгийг хурдан ургуулах бөгөөд хэрэв таны гэрэл автомат асаагчтай байвал санаа зөвөх хэрэггүй зүгээр март.
Амьд ургамал нь тогвортой өдөр болон шөнийн гэрэлд зохицсон байдаг, иймд гэрэлтүүлэгийг хэмнэлийг тааруулах хэрэгтэй.
Гэрлийн хэмнэл нь өглөөний, үд дундын, үдшийн болон шөнийн гэсэн хэмнэлтэй байдаг учраас хөх гэрлийг үндсэн гэрлийн өмнө болон дараа нь асаах шаардлагатай.
Харин сүүлийн үед автомат тохируулагатай олон янзын гэрэл бий болсон.

0 comments:

Post a Comment