Swordtail

                                         Swordtail
Мечносууд Төв Америк, Мексик, Гондурас, Гватемал-ын ойролцоогоор нутагладаг. Энэ хөдөлгөөнтэй загас нь нуур, цөөрөм, том голын салаа жижиг голоор урсгал багатай газаруудаар амьдардаг. Энэ загас нь XX зуунд европ-д аваачин дэлхийн аквариум-чидийн дуртай загас болсон.. Аквариумчид одоог хүртэл Гуппи гэхээсээ илүүтээгээр Мечнос-ийг сонгон авдаг.

Одоо үед Мечнос-ийг туршилтанд оруулан маш олон өнгний вариацуудийг гаргаж авсан. Одоо бол байгалийн өнгөөрөө үлдсэн мечнос маш ховор. Мөн Сүүл, Сэрвээ нь хүртэл өөрчлөгдсөн байна.
Улаан, алтан, лимонон шар, хар, бар (Хар улаан холилдсон), эрээн (Хар улаан цагаан)
Мечнос гэдэг нэр нь орсоос Элдэн Сүүлт гэж орчуулагдана. Ийм нэр авсан учир нь эр загасууд нь сүүлэндээ хурц урд жадтай байдаг болоод ийм нэр авсан.
Эм загасууд нь эрэгтэй загасаасаа маш амархан ялгагдана арай том, сүүл нь сэлэмгүй.
Маш томорлоо гэхэд эм загас нь 8-10см, эрэгтэй загас нь 8см байдаг.
Аквариум тохируулахдаа жижиг навчтай, шигүү авсан нь дээр яагад гэвэл зулзага нь том загаснаас нуугдахад их хэрэгтэй.
Аквариум маш том байх шаардлагагүй ба маш сайн агааржуулагчтай байх хэрэгтэй.
Маш хөдөлгөөнтөи загас учир аквариумнаас үсрэх дуртай байдаг тул аквариумд заавал таг байх хэрэгтэй .
Холлолтын хувьд. Бүх хоол иднэ амьд хоол өгж болно..
Мечнос нь бараг бүх махчин бус загастай зохицоод амьдарч чадна..
Үржил:
Мечнос нь амьд төрдөг загасны тоонд ордог ба 15-100 зулзага гаргадаг..
Хээлтэй эхийг нь тусд нь маш шигүү ургамалтай аквариумд суулгана.
Зулзагласны дараа эхийг нь үржилтийн аквариумнаас гаргана.
Зулзаг нь төрөнгүүтээ шууд хооллож эхлэнэ цицкоп, артем өгвөл зохистой.
Зөв хоолловол маш хурдан томордог 3-4 сар гэхэд эр загасийн жад нь гарж ирдэг..
5сар болоод үржилтэнд ордог.







                           
                                  


0 comments:

Post a Comment