Molly (Молли)
Моллинезия - Molly - Poecilia sphenopsДулаанд дуртай. Усны дулаан 22-24 хэм, тогтмол агааржуулалттай усанд тэжээх хэрэгтэй. Атуух нь жижгэвтэр. 5 см урттай. Голлох өнгө нь хар, шар эсвэл саарал байдаг. Ихэвчлэн хар өнгийнх нь Монголд байдаг. Үнэ хүрэх нь ч гэсэн бусдаасаа илүү. Тас хар өнгийн моллиг 24-26 С усанд тэжээнэ. 10 л ус тутамд 1 хоолны халбага давс хийж тэжээх нь зүйтэй. Үржүүлэхдээ усны хэм 27 С байвал сайн. Атуу жараахайгаа 4-6 долоо хоног тээнэ. Дотроо олон төрөл байдаг. Калки молли буюу Давжаа молли, Велпера молли буюу далбаат молли гэх мэтчилэн төрлүүд нь Монголд тэжээхэд хамгийн тохиромжтой юм. Төрсний дараа тусгаарлахгүй бол хамаг зулзагаа барих шижтэй их ууртай аан бас маш идэмхий загас. Хоолыг нь бага багаар өдөрт 3-4 удаа өгөх хэрэгтэй.Зулзага нь сайн тэжээвэл маш хурдан өсдөг. Хүн бүхний тэжээх дуртай загасны нэг. Улаан шар цэнхэр өнгийн загастай 1 аквариумд хийвэл маш гоёмсог харагддаг.
Далбаат молли - Моллинезия парусная /Велифера/ - Velifera - Poecillia velifera
Нурууны сэлүүр нь далбаа хлэбэртэй, өндөр. Бүх бие нь ногоон цэнхэр өнгийн цэгнүүдтэй. Толгойны доод хэсэг ба биений урд хэсэг нь улбар шар өнгөтэй. Атуу 8 см, атуух 6 см урт болдог. Атууны нурууны сэлүүр намхан бөгөөд бүдэг өнгөтэй. Тэжээх ба үржүүлэх нөхцөлүүд нь энэ төрлийн загаснуудтай адил. Том бөгөөд агааржуулалт сайтай аквариумд сайн өснө.
0 comments: