Загас авах үед хэрэгтэй 5 зөвлөмж
1. Заавал асууж бай.
Загас авахаасаа өмнө тэд таны аквариумд хэр тохирохыг бодож үзээрэй. Тэдний хамгийн том болох хэмжээ, шаардлагатай усны нөхцөл, хооллолт зэргийг нь судалж үзээрэй. Сэтгэл хөдлөлөөр битгий хандаж бай. Авчирсан загас чинь өөрт байгаа загастай зохицох эсэх тэрнээс гадна өөрийн төрөл дотроо ч таарах эсэхийг нь сайн бодоорой.
Загас авахаасаа өмнө тэд таны аквариумд хэр тохирохыг бодож үзээрэй. Тэдний хамгийн том болох хэмжээ, шаардлагатай усны нөхцөл, хооллолт зэргийг нь судалж үзээрэй. Сэтгэл хөдлөлөөр битгий хандаж бай. Авчирсан загас чинь өөрт байгаа загастай зохицох эсэх тэрнээс гадна өөрийн төрөл дотроо ч таарах эсэхийг нь сайн бодоорой.
Үүнийг суралцаж байж олж авдаг мэдлэг, иймд өөртөө итгэлгүй үедээ туршлагатай акваристтай хамт яваарай. Зарим үед дэлгүүрүүд тэр бүр загасаа ажиглаж амждаггүй болохоор сайн ажиглаж цагаан толбо, бактерийн халдвар байгаа эсэхийг нь хараарай.
Загаснуудын өнгө тод, бүх сэлүүрээ дэлгэсэн байх ёстой ба хэрэв тэднийг цочроох үед бүгд үргэж хариу үйлдэл үзүүлэх ёстой. Идэвхитэй сэлж, байрлалаа байнга сольж бас идэвхитэй хоол хайж байгаа нь тэдний идэвхийг илтгэдэг. Худалдагчаас тэднийг хооллохыг ч гуйж болно шүү дээ. Үүний дараа л хүссэн загасаа түүнд зааж болно.
Загасаа зөөх үед тэднийг авч явах сав маш чухал. Худалдагчид нь хэр хол явах талаараа хэлж тэдэнд шаардлагатай хүчилтөрөгчийг хийлгэх хэрэгтэй магадгүй тэд полистер хайрцаг ч санал болгож магадгүй. Эдгээр полистер хайрцагуудыг өдөр шөнийн аль ч цагт дэлхий даяар загасыг аюулгүй, дулаахан зөөхөд ашигладаг. Эсвэл хоосон хайрцаганд загастай уутай нь хий. Үүний дараа уг хайрцагаа скочны тусламжтайгаар хөдөлгөөнгүй бэхэл мөн доторхи загастай уутаа ч гэсэн холбирохгүй болгож бэхлэх хэрэгтэй.
Хэрэв танд полистерн хайрцаг байхгүй тохиолдолд энгийн кардон хайрцагт ууттай загасаа хийж болно. Үүний тулд уутныхаа амыг хайрцагныхаа дээд хэсэгт нь бэхэл тэгээд гэрэл нэвтэрч халаахааргүйгээр халхлах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд хайрцаг олдохгүй үед ууттай загасны тулгууртай аюулгүй газар тавих хэрэгтэй. Жишээлбэл: арын зорчигчын суудлын шалан дээр тавиад түүнийг өнхрүүлэхгүйн тулд урт талын сандалтай цуг бэхлэнэ. Аялалын туршид загасыг түгшээж болохгүй ба тэднийг ууттай нь харанхуй, харагдахааргүй газарт байлгах хэрэгтэй.
Хэрэв та загасаа даарч магадгүй гэж санаа зовж байвал үлээгчээ хамгийн бага дээр нь тавихад л хангалттай. Харин шууд үлээгчийн өмнө ууттай загасаа тавьж болохгүй учир нь усны температур огцом нэмэгдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орох болно. Мөн ууттай загасыг арын тээшний саванд хийж болохгүй учир нь замд тохиолдож болох донсолгоо болон доргилтоос загас үхэж болзошгүй.
4. Шууд гэртээ харь.
Энэ та бүхэнд ойлгомжтой байх гэвч дийлэнх хүмүүс одоо болтол загас зөөж явахдаа өөр зүйлсийг хийдэг. Полиэстир уутан дахь загасанд хүчилтөрөгчийн хэмжээ хязгаарлагдмал байхаас гадна эдгээр уутанд загасыг хийхээс мөчөөс эхлээд усыг бохирдуулж эхэлдэг.
Хэрэв та өөр төлөвлөгөөтэй бол загас авахаа хамгийн сүүлд нь хий эсвэл худалдагчид илүү том уутанд их агаартай хийхийг сануулах хэрэгтэй.
Нэгэнт та загасаа аваад гэртээ ирсэн бол түүнийг тайвширтал түр хүлээ. Гэрэл үзүүлэхгүйгээр зөөвөрлөж ирсэн бол түүнийг эхлээд гэрэлгүй нөхцөлөөс нь аажим гаргах хэрэгтэй эс тэгвэл аквариумын болон өрөөний гэрэлд тэр сохорч болзошгүй.
Гэрлээ унтраагаад уутаа онгойлголгүй аквариумын усанд хөвүүл. Хэрэв олон уут байгаа бол аквариумынхаа усыг гадагш асгарахаас сэргийлж усны түвшинг багасах хэрэгтэй. Ингэж уутыг хөвүүлэх явцад уутан дахь усны дулаан аквариумынхтай ижил болох бөгөөд үүнд ойролцоогоор 20 минут нь зарцуулдаг.
Уутыг онгойлгосны дараа аквариумын уснаас бага багаар хийж хэдэн минут хүлээх хэрэгтэй. Энэ нь усны найрлаганд загасыг аажмаар дасгах үйлдэл юм. Үүний дараа тороор загасыг авч аквариумд хий, ууттай нь тэр чигт нь хийвэл уутны ёроол дахь хог аквариумд орох болно.
Нэгэнт аквариумд загасыг хийсэн бол тэднийг сайн ажиглах хэрэгтэй. Гэрлээ асаахаас өмнө хагас цагийн турш тэднийг аквариумын бусад загас шоглох эсэхийг харах хэрэгтэй. Богино хугацаанд дагах бол хэвийн зүйл, харин хазах, дайрах зэрэг үйлдэл гарвал дайрч байгаа эсвэл шинээр авчирсан загасаа аквариумаас гаргах эсвэл тусгаарлагчаар салгах хэрэгтэй.
Шинээр авчирсан загасаа аквариумд хийгээд бага зэрэг хооллох нь тэдний түгшүүрийг багасгаж тайвшруулдаг. Бүх загасыг ч шинээр авчирсан байхад ингэх нь тэднийг тайвшруулж ижил түвшинд аваачиж нэг нэгнээ шоглохгүй болгож авкариумд дасгадаг. Заримдаа аквариумд байгаа чимэглэлийг өөрчлөх бол бүх загасыг шинэ ирсэн загастай адил шинэ орчинд дасгах шаардлагатай болгодог ингэснээр хуучин загаснууд шоглох нь бага байна гэсэн үг юм. Энэ нь эзэмшил бүстэй загаснуудад илүү үр дүнтэй. Жишээ нь: Малави циклид.
Тусгаарлах аквариумаас гаргаж ирсэн ч гэсэн дээрхи дарааллын дагуу хийх хэрэгтэй байдаг.
0 comments: