Загас тэжээхэд анхаарах гол зүйл бол мэдээж загаснуудаа таарж тохирох байдлыг мэдэж байх билээ. Давстай усны загас цэнгэг усны загастай таардаггүй шиг цэвэр усны загаснууд мөн адил өөр хоорондоо таарахгүй тохиолдол байдаг. Хөдөлгөөнтэй, амьдралын эрчим ихтэй загаснууд тайван дөлгөөн загастай тэжээвэл хоорондоо зохицохгүй талтай. Учир нь хөдөлгөөнтэй загас хөдөлгөөнгүй загасныхаа орчиныг булааж стрессүүлж байдаг.
Бас хөдөлгөөнтэй загас их инерги зарцуулдаг учир их хооллох хэрэгтэй байдаг бол хөдөлгөөнгүй загас эсрэгээрээ арай бага идэж инергиэ нөөж байдаг. Мөн загасны өнгө төрх зан байдал темперамент зэрэгээс хамаарч таарамж нь янз бүр. Загасны дэлгүүрүүд загасыг ихээр худалдаалдаг. Гэвч тэд таарч тохирох байдлыг нь үйлчлүүлэгчидэд онцолж сонголт хийхэд нь тусалдаггүй. Магадгүй зарим нэг дэлгүүрийн худалдагчид таарахгүй загас авж үхүүлээд дахиж ирж үйлчлүүлнэ гэсэн бодлоготой байхыг үгүйсгэхгүй. Эхлээд загасныхаа профайлыг олж үзэх. Температур болон бусад амьдрах нөхцөлийг нь судалж сонголт хийснээр аквариумд чинь эв нэгдэлтэй загасны нийгэм бий болно. Таарамжыг доорх 2 хүснэгтээс үзээрэй.

0 comments: