Шинэ загас сонирхогчидод өгөх 13 зөвлөмж.
1. Тэвчээртэй бай.
Хэрэв таны амьдрал 100 миль хурдтай байдаг бол загас тэжээх нь таны хобби биш. Загас тэжээх нь ашиг тустай бактерийг бий болгож бохирдолыг цэвэрлэж бүхэл экосистемийг бий болгож амжилтанд хүрэхэд тэвчээр шалгасан ажил юм. Шинэ аквариумд бага зэргийн үр дүнд хүрэхэд зургаан долоо хоног эсвэл түүнээс урт хугацаа шаардаж магадгүй. Түүнээс гадна усыг шалгаж үзэхэд таны аквариум нь загас урт хугацаагаар байхад аюултай байж болзошгүй ба та загас тэжээхийг яагаад эхэнд тавьж сонгосондоо ч эргэлзэж магадгүй юм.
Хэрэв таны амьдрал 100 миль хурдтай байдаг бол загас тэжээх нь таны хобби биш. Загас тэжээх нь ашиг тустай бактерийг бий болгож бохирдолыг цэвэрлэж бүхэл экосистемийг бий болгож амжилтанд хүрэхэд тэвчээр шалгасан ажил юм. Шинэ аквариумд бага зэргийн үр дүнд хүрэхэд зургаан долоо хоног эсвэл түүнээс урт хугацаа шаардаж магадгүй. Түүнээс гадна усыг шалгаж үзэхэд таны аквариум нь загас урт хугацаагаар байхад аюултай байж болзошгүй ба та загас тэжээхийг яагаад эхэнд тавьж сонгосондоо ч эргэлзэж магадгүй юм.
Харин сайн мэдээ нь гэвэл та бүх зүйлийг зөв дарааллын дагуу хийх юм бол устай холбоотой асуудал дахиж гарахгүйгээр анх эхлэхдээ авч байсан загаснуудтайгаа байсаар байх болно.
Тэвчээртэй байх юм бол энэ таньд ашиг тусаа өгөх болно. Харин буруугаар эргэвэл бүх зүйл аймшигтайгаар дуусч магадгүй.
Энэ бол шийдвэрлэх мөч. Хэрэв та хэт олон загасыг хэтэрхий эрт нэг аквариумд хийх юм бол бүгд үхэж магадгүй. Шинэ аквариумын синдромтой тэмцэх хамгийн сайн арга бол эхний бодис эргэлт тогтворжих хүртэл хүлээх юм. Энэ нь таны фильтер дээр ашиг тустай бактерууд бий болж усан дахь бохирдолыг арилгаснаар таны аквариум бэлэн болно.
Энэ загасгүй үеийг та ус цэвэршүүлдэг бактерийг аквариумдаа хийж усыг илүү аюулгүй болгох хэрэгтэй. Загас хийх үед эдгээр бактер нь загасны ялгадасаар хооллож илүү хурдацтай өснө. Хэрэв нэг дор хэтэрхий их загас хийх юм бол ганц бактер ч биш шивтэр болон азотын түвшин огцом нэмэгдэж загасыг хордуулж эхэлдэг.
3. Хэтрүүлж хооллож болохгүй.
3. Хэтрүүлж хооллож болохгүй.
Аквариумын загасны хоол үйлдвэрлэгч нар өдөрт 3 удаа хооллохыг зөвлөдөг. Хэрэв та шинэ аквариуст бол үүнийг ихэнхдээ хэтрүүлдэг.
Хэрэв та усны чанар эсвэл шинээр аквариум бэлдэж байгаа бол өдөрт нэг удаа хооллох нь зүйтэй. Хэдий аквариум дахь загасны тоо хангалтай эсвэл багаар өгч байгаа ч гэсэн хэдэн сараар хэтрүүлж хооллох нь асуудал дагуулж болзошгүй.
Хэдэн чимхийг өгөх вэ? Хоолны төрөл, хурууны чинь хэмжээнээс хамаарч хэмжээ нь өөр өөр байх тул сайн асуулт юм. Иймд худалдагчаас нь хэдий хэр хэмжээгээр өгөх тухай лавлаж асуу ингэснээр та өөрийн гэсэн ойлголттой болно.
4. Хэт олон загаснаас зайлхий.
4. Хэт олон загаснаас зайлхий.
Энэ түгээмэл байдаг алдаа юм. Ихэнх загасны дэлгүүрт маш олон загасыг нэг дор хийсэн байх нь элбэг, иймд яагаад би болохгүй гэж та бодож магадгүй. Хариулт нь хэтэрхий олон загас нэг дор байснаар загаснууд хүчилтөрөгчийг дутагдал, хангалтгүй шүүлтүүржүүлэлт зэргээс үүдсэн өвчин гарах магадлалтай юм.
Аквариум дахь загасны тоо ихдэх үед эзэмшил бүстэй загаснууд жишээ нь: циклидүүд улам түрэмгий болдог. Мөн загаснуудын өсөлт удааширч, сэрвээ болон хэвлийн сэлүүрүүдээ хумиж үзэмжгүй болно. Энэ үед цорын ганц зөв хариулт нь илүү аквариум байх болно.
5. Үзэмжээс илүү үйл ажиллагааг нь сонго.
Аквариумаа сонгохдоо тэгш өнцөгт стандарт хэлбэрийн аквариум сонго. Бөмбөлөг, зургаан өнцөгт, циллиндер хэлбэрт аквариум сайхан харагдаж болох ч тэдгээрт загас сэлэхэд тохиромжтой зай талбай байдаггүй. Түүнээс гадна тэгш өнцөгт аквариум дотор фильтер, халаагуур зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулахад хялбар ба таны загасанд илүү тохиромжтой байх болно.
Мөн аквариумын чимэглэл ч гэсэн чухал ач холбогдолтой. Ихэнх халуун орны загаснуудад зэрлэг байгалийн өнгөнд тохиромжтой. Жишээ нь: Бор, саарал, ногоон зэрэг зөөлөн өнгө. Хурц хөх өнгөтэй хайрга зарим зүйлийн соомыг түгшээх ба энэ загасны өнгө цайрах тэр ч бүүхэл түүнийг хараагүй болгох эрсдэлтэй. Цагаан хайрга ч мөн адил таны бүх загас цайвар болгодог. Иймд байгалийн өнгөтэй хайрга болон элсийг сонгосноор загаснуудаа та илүү тухтай байлгах болно.
6. Боломжтой бол аль болох том аквариум ав.
Хэрэв та гэртээ загастай болох гэж байгаа бол энэ маш чухал юм. Мөн та шинэ акварист бол аль болох том аквариум аваарай, товчоор бол 60 болон түүнээс дээш уртай аквариум гэсэн үг. Яагаад гэвэл том аквариумын ус нь чанарын хувьд жижиг аквариумынхаас илүү тогтвортой байх ба та илүү олон загас байлгаж болно. Ихэнх сүрэглэдэг загас бөөнөөрөө байх нь дээр байдаг ба хэдэн зуугаас сонгох боломжтой. Мөн том аквариумд та дэлгүүрт харснаас олон загас нэг дор байлгах боломжтой юм.
7. Сайн худалдагчийг ол.
Энэ магадгүй хамгийн чухал ч байж магадгүй юм. Сайн загасны дэлгүүр нь зөвхөн сайн багаж хэрэгсэл төдийгүй өөрийн чинь хайж буй сайн эрүүл загасыг өгөх бөгөөд хамгийн чухал нь тэд хамгийн сайн зөвлөгөөг өгнө. Сайн худалдагч нь таны аквариумын урт хугацааны үр дүнг чухалчлах бөгөөд тогтворгүй (өвчтэй, эсвэл тэжээхэд нарийн төвөгтэй) загасыг таньд худалдаалахгүй. Учир нь тэдгээр загас удалгүй эргээд ирж болзошгүй учраас тэд таны аквариумын талаар санаа тавих болно.
8. Авкаристуудын клубын гишүүнээр элс.
Магадгүй та энэ талаар огт бодож байгаагүй байх. Гэхдээ зарим клубын гишүүн болсноор та туршлагатай акваристаас хэрэгтэй зөвлөгөө авах эсвэл өөрийн сонирхдог загасны талаар илүү мэдээлэлтэй болох боломжтой юм.
9. Арчилахад амархан загаснаас эхэл.
Хэрэв та туршлагагүй акварист бол арчилахад төвөг бага, түрэмгий зангүй загасыг түрүүлж сонгох хэрэгтэй эс тэгвэл сүүлд та сэтгэл гонсойж магадгүй. Тэсвэр сайтай загас нь хооллоход хялбар байхаас гадна усны температур, шинж чанарын хэлбэлзэлд тэсвэртэй байдаг. Пецил, данио зэрэг нь удаан хугацааны туршилтаар зарим тохиолдолд алтан загаснаас илүү тэсвэртэй байсан ба түүгээр ч үл барам тэд үржиж байсан. Тэсвэр сайтай эдгээр загасыг удаан хугацаагаар тэжээснээр аквариумынхаа талаар илүү ойлголтой болж загасны худалдаачидтай загас солилцох хэрэв хүсвэл дискус болон Малави циклидээр ч аквариумаа баяжуулах боломжтой болно.
Хамгийн гол давуу тал нь тэсвэртэй загасыг тэжээх явцдаа та ус солих, хооллох зэрэг дадлага туршлагыг олж авах ба та энэ явцад зарим зүйлийг буруу хийсэн ч гэсэн тэдэнд ямар нэг ноцтой асуудал гарахгүй.
Харин дискусыг буруу усанд байлгасанаар та тэд хэрхэн цагаасаа өмнө явахын гэрч нь болж болзошгүй.
Аквариумууд сэтгэл татам сайхан харагдаж болно л доо, гэхдээ та санаа тавихгүй бол тэд зүгээр л замаг дүүрсэн намаг л болно. Иймээс сар бүр, долоо хоногт, өдөр бүр тодорхой хэмжээний арчилгаа хийх цаг гаргаж байх хэрэгтэй.
Өдөр бүр та тоног төхөөрөмжийн ажиллагаа, усны температур, аквариумын нүүрний шил цэвэр эсэх талаар санаа тавихад л болно энэнд ердөө хэдхэн секунд л зарцуулахад хангалттай.
Харин долоо хоног тутам аквариумын усны түвшинг нэмэх, хасах нүүрний шилийг арчих эсвэл бүр усныхаа багаахан хэсгийг солисон ч болно.
Харин долоо хоног тутам аквариумын усны түвшинг нэмэх, хасах нүүрний шилийг арчих эсвэл бүр усныхаа багаахан хэсгийг солисон ч болно.
11. Тэмдэглэл хөтөл.
Аквариумынхаа усны тестын үр дүн, авсан загасныхаа талаар өдрийн тэмдэглэл өдөр бүх хөтөлж бай. Өдрийн тэмдэглэл нь тулгарч болзошгүй бэрхшээлийн талаар хэзээ, хэрхэн гэдгийг тодруулж өгөх болно.
Хэрэв та загас үржүүлдэг бол тэдгээрийн түрс нь хэр удаан боловсорч төрц болох тэдгээрийг гарах үед усны хатуулгийн түвшин ямар байсныг тэмдэглэх боломжтой. Ингэж тэмдэглэснээр дараа удаа тэр зүйлийн загасыг үржүүлэх, өөр хэн нэгэнд зөвлөгөө өгөх үед тань хэрэг болох болно.
12. Аливаа зүйлд бэлэн бай.
12. Аливаа зүйлд бэлэн бай.
Загас тэжээж байх үед аливаа зүйлд бэлэн байх шаардлагатай. Жишээ нь загасны шүүлтүүр тор ямар нэг шалтгаанаар хэдэн ч тооны загасыг зөөх үед чухал хэрэг болдог.
Хэрэв та дулаан бүсийхэн тэжээдэг бол илүү халаагуур байх нь зүйтэй. Хэрэв таны амьдарч байгаа газар байнгын тог тасардаг бол батерейгаар ажилладаг агааржуулагчтай байх хэрэгтэй. Бид ихэнхдээ оройн цагаар загасны дэлгүүр хаасан үед загасаа хардаг иймд хангалттай хөлдөөсөн хоол, загасанд чинь цагаан толбо илэрсэн үед шаардлагатай эм зайлшгүй байх хэрэгтэй. Илүү загасны уут ч дэлгүүрээс загас зөөх үед хэрэгтэй. Полистерин зөөврийн хайрцаг ч загасыг богино хугацаагаар байлгахад хэрэг болно.
Ус солиход шаардлагатай илүү сав, загаснууд зодолдоход хэрэг болох тусгаарлагч ч хэрэг болдог.
Ус солиход шаардлагатай илүү сав, загаснууд зодолдоход хэрэг болох тусгаарлагч ч хэрэг болдог.
Илүү аквариумыг ч гэсэн загасыг эмчилэх үед ашигладаг. Ер нь яадаг ч байсан таньд хангалтай хэрэгсэл байгаа эсэхэд итгэлтэй байгаарай.
13. Өөртөө бодитой төсөв гаргаж бай.
Та 60 см-ын урттай дундаж аквариумыг авахыг хүссэн загастайгаа ойролцоогоор 60-80 мянган төгрөгөнд авч болно. Гэхдээ бүрэн чимэглэх, шаардлагатай тест, цэвэрлэгч фильтер, халаагуур зэргийг нэмэх юм бол зуун мянгаас ч давж мэднэ. Хэрэв та чимэглэлийн зориулалтаар өндөр-технологитой аквариум хүсэх юм бол үүнд: Нүүрстөрөгчийн агааржуулагч, цагаар хооллогч автомат зэрэг нь энгийн аквариумаас илүү үнэтэй байх болно. Иймд эдгээр авахаасаа өмнө дахин сайн бодож үзээрэй. Далайн загасны аквариум бол үүнээс хэдэн арав дахин үнэтэй болдог. Иймд аливаад бодитой хандаарай.
Хэрэв та том удаан насалдаг загас тэжээж байгаа тохиолдолд аквариумын тоног төхөөрөмж болон хооллох тооцоонд их зардал гарч болзошгүй. Мөн том биетэй нас гүйцсэн загасыг авах юм бол хоолны зардалын тооцоо нь жилийн туршид нэлээд их гарч болзошгүй.
0 comments: