Aquascaping нь усанд амьд ургамалыг байрлуулах, мөн түүнчлэн хад, чулуу, усны үндэс зэргийг ашиглан аквариумыг үзэмж төгс болгон урлах явдал юм. Aquascape дизайнд Герман болон Японы байгалийг санагдуулам гэсэн ялгаатай хэв маягууд хүчтэй зонхилж байдаг.
Ерөнхийдөө загасны амьдрах орчныг бүрдүүлэхдээ зөвхөн ургамалтай эсвэл хадархаг юмуу хатуу ширүүн ургамалгүй байдлаар бүрдүүлдэг. Гэхдээ гол анхаарах зүйл бол эхлээд усан доорхи гадаргын хөрслөг байдлыг бэлтгэх ба ургамал ургах орчин нөхцөлийг судлан техникийн аргаар арчилахад оршино. Олон янзын хэрэгслүүдийг ашиглан аквариумын доторх хаалттай орчныг тэнцвэржүүлж чадвал Aquascaping амжилттай бүрэлдэн бий болж чадна. Үүнд цэвэршүүлэн шүүх, CO2 хангалттай түгээх, гэрэлтүүлэгийг тохируулах, усан доторх фотосинтезийг хянаж замаг тогтоохгүй байх, эрдэс бодисийг тэнцвэржүүлэхэд хэрэгтэй хэрэгслүүдийг ашиглана. Aquascape сонирхогчид ургамлын худалдаа, шалгаруулалт зохион байгуулж мэдээлэл болон фото зургаа интернетээр тарааж сонирхуулдаг байна. АНУ-д байрладаг Усан Цэцэрлэгжүүлэлтийн Холбоо 1,200 гариу гишүүдтэй байх жишээтэй.
Герман хэв маяг
Япон хэв маяг
0 comments: