6 зөвлөмж

          Загасны эрүүл мэндийн талаар өгөх 6 зөвлөмж

1. Усыг шалга.
Ихэнх өвчин усны чанартай холбоотой байдаг. Хэрэв өвчилсөн гэж бодож байвал юуны түрүүнд усыг шалгах хэрэгтэй. Огт нитрат болон аммиакгүй эсвэл бага зэргийн түвшинд байсан ч гэсэн загасанд стресс болон бусад хэлбэрийн өвчинг үүсгэж болзошгүй.
Усны хүчиллэг, хатууллагын түвшинг хэвийн хэмжээнд байгаа эсэхийг шалга. Усны хатуулгын өндөр түвшин нь аммиактай усыг илүү хортой болгодог, харин бага хэмжээний хатуулаг нь усыг илүү хүчиллэг болгодог.  Хэрэв эмчилгээний бэлдмэл хэрэглэсэн ч гэсэн загасны байдал дээрдэхгүй бол усны хатуулаг болон нитратын түвшинг хэвийн хэмжээнд оруулах шаардлагатай.



2. Тусгаарла.
Нийтийн аквариумд эмчилгээг хийх нь тохиромжтой газар биш юм. Ихэнх тохиолдолд та аквариумын бүх загасыг эмчилж халдвар тархахаас сэргийлэх хүсэлтэй байх гэвч ингэж болохгүй хэд хэдэн шалтгаан байдаг.
Нэгдүгээрт. Ургамал эсвэл чимэглэлийн мод нь эмийн бэлдмэлийг өөртөө шингээж эмчилгээний тун хэмжээг багасгадаг. Тэр ч бүүхэл аквариумын гэрэл хүртэл эмийн бэлдмэлийг задлах үйлчилгээтэй байдаг. Иймд загасаа тусгаарлах хэрэгтэй.
Тусгаарлах аквариум нь заавал том эсвэл гоёо байх албагүй. Тэр ердөө тогтвортой усны хатуулаг, хангалттай фильтертэй байхад л хангалттай. Янз бүрийн химийн бэлдмэл ашиглах хэрэггүй, хангалттай цэвэр байлгахын тулд агааржуулагч, эсвэл түүгээр ажилладаг фильтер байхад болно.
Нэмэлт агааржуулалт эмчилгээ хийж усны хүчилтөрөгчийн түвшинг нэмэх нь чухал мөн энгийн сав, хиймэл ургамалаар халхавч хийж болно. Тусгаарлах аквариум нь зайлшгүй тагтай байх ёстой эс тэгвэл эмийн үйлчлэлийн үед паразитаас үүдэн загас цочирч улмаар үсэрч болзошгүй.


3. Мэргэжлийн хүнээс зөвлөмж ав.
Хэрэв та тавьсан оношинд итгэлгүй байгаа бол мэргэжлийн хүнээс нэн даруй тусламж авах хэрэгтэй эс тэгвэл хэтэрхий оройтох болно.
Өвчилсөн загасныхаа зургыг авч худалдагчид үзүүлэх хэрэгтэй, эсвэл өвчилсөн загаснуудаас нэгийг авч очоод оношлуулах хэрэгтэй. Ингэснээр зөв эмийн бэлдмэлийг авч хэрэглэх боломжтой юм.



4. Эрүүл мэндийн талаарх ном унш.
Аквариумын загасанд олон төрлийн өвчин байдаг иймд зөв онош тавих нь чухал. Бактерийн халдвар нь паразитын эмчилгээгээр эмчлэгдэхгүй байж ч болно эсвэл эсрэгээрээ ч байж болно, иймд зураг, зөвлөмж бүхий сайн ном маш чухал байдаг.


5. Эмчилгээний бэлдмэлийг болгоомжтой хэрэглэ.
Эмийн бэлдмэлийг зүгээр нэг амархан аваад хэрэглэчихээр зүйлээр хийгээгүй. Тэдгээрийн ихэнх нь аюултай үү үүсгэдэг химийн бодисоор хийгдсэн байдаг иймд хэрэглэх үедээ латекс бээлий хэрэглэж арьсаа хамгаалах хэрэгтэй. Хэрэв та формальдегид эсвэл ногоолин(C23H25ClN2) ашиглаж байгаа бол хамгаалагч шил, амны хаалт хоёрыг хэрэглэсэн нь зүйтэй.
Мөн эдгээр эмийн бэлдмэлийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах шаардлагатай. Мөн эмийг хослуулж хэрэглэж байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Тун хэмжээг хэтрүүлэх юм бол хүндээр өвчилсөн загаснууд үхэж болзошгүй иймд эмийн бэлдмэл хэрэглэх усныхаа хэмжээг зөв тогтоох шаардлагатай. Ашиглах зааврыг анхааралтай уншиж үйлдвэрлэгчийн зөвлөсөний дагуу тун хэмжээг нь нэмж тааруулж хэрэглэх нь чухал.
Зэсийн нэгдэлтэй эмийн бэлдмэлийг загас эмчлэхэд ашиглах гэж байгаа бол болгоомжтой байх хэрэгтэй. Зарим нэг төрлийн соом (Elephantnose), хутган загас (Black ghost knifefish) болон зарим төрлийн мөгөөрст загас (stingrays) үүнд маш мэдрэг байдаг.


Мөн далайн зарим загас (mandarinsHarlequin tuskfish) болон сам хорхой, дун зэсийн бэлдмэлээс болж гэмтэх эсвэл бүр үхэж ч болох аюултай. Гэхдээ зарим тохиолдолд зэсийн нэгдэлтэй бэлдмэлийг паразитын эсрэг өргөн ашигладаг.


6. Өвчнөөс урьдчилан сэргийлж болно!
Хэрэв эвдрээгүй бол битгий засаж бай. Энэ хэлц үг амьдралийн ихэнх зүйлс дээр тохирох байх гэвч акваристын хувьд бол асуудал гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нь илүү тустай байх болно. Гуппи юм уу Толбот гурамийг жишээ болгож авъя. Тэд сульдаж доройтох үедээ өвчинд өртөмхий байдаг, иймд тэдгээрийг нийтийн аквариумд өөр зүйлийн загаснуудтай хольж хийвэл тэд зарим нэг зүйлсийг тодорхойлоход тус дөхөм болно. Тэгэхээр тэднийг нийтийн аквариумд хийхээс өмнө тусгаарлаж, эмчилж, ажигласнаар ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалах болно. Урьдчилан сэргийлэх зорилгоор байнга эмийн бэлдмэл хэрэглэхээс зайлсхий эс тэгвэл паразитууд нь илүү эмэнд тэсвэртэй болж дараагийн удаа эмийн бэлдмэл хэрэглэхэд үр дүн багатай болж болзошгүй.

0 comments:

Post a Comment